Сургалтын цахим агуулга

Энд багш мэргэжлээр суралцаж буй оюутан суралцагчидад зориулсан сургалтын цахим агуулга байрлана.

Архив : 2013 - 9

Бичлэгийн тоо : 36 | Дэлгэцэнд : 1-15

Багшийн ёс зүй /Мэргэжилтэн зөвлөж байна./

2013-09-25 22:37:53

Ангилал : Оюутны хөгжил | Нийтлэсэн : admin | Уншисан (18) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Семинарын агуулга: Компьютерийн бүтэц /гаралтын төхөөрөмж, printer/

2013-09-25 00:52:47

Мультимедиа технологийн тухай

2013-09-25 00:41:58

Семинарын агуулга: Хайлтын системтэй ажиллах

2013-09-25 00:00:03

Семинарын агуулга: Вэб мэдээлэл, вэб браузертай ажиллах

2013-09-24 23:59:04

Семинарын агуулга: Вирус гэж юу вэ?

2013-09-24 23:55:28

CD/DVD-д өгөгдөл хэрхэн бичих вэ?

2013-09-24 23:49:41

Ангилал : Оюутны хөгжил | Нийтлэсэн : admin | Уншисан (111) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Оюутны хөтөч 2013 номоо уншаарай.

2013-09-24 23:04:06

Зураг дээр дарж татаж авах боломжтой.

Ангилал : Оюутны хөгжил | Нийтлэсэн : admin | Уншисан (42) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Оюутнуудад хэрэгтэй топ сайтууд

2013-09-23 22:56:23

Багшийн өгсөн даалгавраас эхлээд өөрт хэрэгтэй шинэ мэдээ, мэдээлэл авахад том тус болох вэб сайтуудын жагсаалтыг толилуулья. Их сургуулийн 4 жилд сурсан шиг сурч, үр бүтээлтэй, хийсэн зүйлтэй өнгөрүүлэхийг хүсч байгаа залуу хүн бүрт энэхүү мэдээллийг зориулж байна. 

www.slideshare.net - Хэн нэгэн найзынхаа өмнө нь бэлдэж байсан бие даалт, хичээлийн лекц зэргийг та энэхүү сайтаас чөлөөтэй үзэж, мөн өөрийнхөө бэлтгэсэн даалгавар, бие даалтын ажлаа ч байршуулах боломжтой.

www.prezi.com - Энгийн нэгэн Microsoft Office Power Point ашигладаг уйтгартай хэв маягаа эвдэн сонирхолтой байдлаар персэнтайшнээ бэлдээрэй 

www.studymode.com
Долоо хоногт л 10 эсээ бичих шаардлагатай тулгардаг оюутнуудын хувьд зарим ишлэл, санааг хаа нэгтээгээс “будаа идэх”-ээс өөр аргагүй болдог нь нууц биш. 50 мянга гаруй үнэгүй эсээ дундаас өөрийнхөө сэдвээр хайлт хийгээд л хэрэгтэй санаануудаа нэг дороос олчих веб сайт байдаг нь ямар азтай хэрэг вэ? 

www.linkedin.com - Өөрийн нэр хүндээ өсгөх боломж. Та бүртгүүлээд үзээрэй өндөр албан тушаалтан, чадварлаг хүмүүсийн хэрэглэдэг сайт бол энэ юм.

www.surveymonkey.com - Ямар нэгэн байдлаар танд судалгаа хийх шаарлага гарч байна уу? Тэгвэл та энэхүү сайтыг ашиглан судалгаагаа онлайнаар аваарай. Энэ нь таны цагийг хэмнэж чадна. 

www.dropbox.com
IPad дээрх файлаа компьютер луу хуулах гэхээр хэмжээ нь хэтэрхий томоос болоод, багшдаа шалтаг хэлэхээс өөр аргагүй болдог үе оюутнуудад цөөнгүй. Түүний оронд, dropbox-доо байршуулчихвал гэрийнхээ том компьютерээс, сургуульдаа авч явдаг laptop-оосоо ч хийсэн зүйлээ хүмүүст үзүүлж болно. Ямар ч шат дамжлага хэрэггүй. Бүр яаралтай шпи хэрэгтэй үед гар утаснаасаа гялс ороод л харчихна гээд бод доо? 

www.gutenberg.org
Гутенбергийн төсөлд 30 мянга гаруй цахим номнууд бий. Номын сангаас авсан хуучирсан номоо шагайхын хажуугаар, Америкийн их дээд сургуульд үздэг лекцийн номнуудыг эндээс татаж аваад мэргэжлийн хэлний мэдлэгээ сайжруулж яагаад болохгүй гэж? 

www.freetranslation.com - Энэ вебсайт руу ороод, бүх хэлнээс бүхэл бүтэн документийг ч орчуулуулж болно. “Онлайн орчуулагч”-даас хамгийн шилдэг нь энэ. 

www.slugbooks.com/college-cooking.html - Гэрийхнээсээ тусдаа байгаа юм чинь гээд ходоодоо гаргуунд нь гаргаж болохгүй ээ. Энд их сургуулийн оюутнуудад зориулагдсан амархан бөгөөд шим тэжээл сайтай хоолны жорууд өрөөстэй бий. Оюутны чинь 7 сар ч “амттай” өнгөрөх нь ээ.
 

Эх сурвалж: Монголын оюутны холбоо

Ангилал : Оюутны хөгжил | Нийтлэсэн : admin | Уншисан (68) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Оюутны бие даалтын ажил гүйцэтгэх зөвлөмж

2013-09-23 22:36:11
Ангилал : Оюутны хөгжил | Нийтлэсэн : admin | Уншисан (19) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Оюутнуудын бие даан уншиж судлах, хичээлд ашиглах матералын жагсаалт

2013-09-23 22:34:16

 

"Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах технологи" хичээлийн хүрээнд оюутны бие даан уншиж, судлах ном, гарын авлага материалын жагсаалт 2013 он 
 

1.      Интелийн сургалтын хөтөлбөр Д.Цэдэвсүрэн, Ц.Бурмаа

2.     Цахим сургалт.Сувдмаа Т. 2005 он

6.     Мэдээлэл харилцааны технологийг сургалтанд хэрэглэх нь сургалт-семинар  2006 он

8.     Цахим бичвэр  Соронзон Д. 

9.      Миний компьютер сэтгүүл 2004-2010 оны дугаарууд

10.    Компьютер таймс сэтгүүл 2005-2012 оны дугаарууд

Тайлбар: Дээрх ном, гарын авлага материалуудыг сургуулийн номын сангаас авч,
уншиж судлах боломжтой. Сургуулийн номын сангийн цахим хаягаар дэлгэрэнгүй хайлт хийж,
хэрэгтэй ном, гарын авлага материалаа нэмэлтээр авч ашиглахыг зөвлөж байна. 

                      /Сургуулийн номын сангийн цахим  хаяг: 192.168.11.2 /

 

Оюутнуудын бие даан уншиж судлах, хичээлд ашиглах матералын жагсаалт

2013-09-23 21:45:43

"Мэдээллийн технологи-Мэдээллийн систем 1" хичээлийн хүрээнд оюутны бие даан уншиж, судлах ном, гарын авлага материалын жагсаалт 2013 он 

 

1.   Интернэт хэрэглээ, Б.Амгаланбаяр, 2012 он

2.   Компьютерийг эхнээс нь зөв ашиглах гарын авлага, Л.Даваасүрэн

3.   Компьютерийн мэдлэг, Б.Мөнхчимэг, Л.Болор

4.   Компьютер хэрэглэгчийн гарын авлага,Намнансүрэн О, Дорнотуяа Ц, 2010 он

5.   Компьютер,Золзаяа Б. 2008 он

6.   Компьютер бие даан судлах, Батханд Т, Батгэрэл Т, 2008 он

7.   Компьютер, интернет сүлжээний үндсэн нэр томъёоны англи-монгол товч тайлбар толь, Эрхэс Б, 2004 он

8.   Компьютерийн hardware software, Батбаяр Ж, Отгонбаяр У, 2005 он

9.   Компьютерийн өөрөө сурах бичиг /алхам алхмаар/, Болормаа Д, 2006 он

10.  Компьютерийн өөрөө сурах бичиг, Жаргалсайхан Н, Давхай Ц, 2007 он

11.  Компьютерийн программчлал мэдээлэл зүйн англи монгол нэвтэрхий тайлбар толь , Намсрай Х , 2004 он

12.  Интернэт түүнийг ашиглах нь, Нямжав Ц, 2010 он

13.  Компьютерийн гэмтэл засвар, Амгаланбаяр Б, 2009 он

14.  Компьютерийн гэмтэл засвар 2, Амгаланбаяр Б. 2010 он

15.  Компьютер форматлах, Сэнгэсамба Б.2009 он

16.  Хүн ба компьютертийн харилцаа, Ганбат Ц, Гантөмөр, 2009 он

17.  Компьютерт 10 хуруугаар бичих гарын авлага, Насанжаргал Д.  

18.  Алхам алхмаар ,Амарсанаа Л, Оюунгэрэл Р ,2012 он

19.  Компьютерий нсэтгүүл.MN 

20.  Миний компьютер сэтгүүл 2004-2010

   21. Компьютер таймс сэтгүүл 2005-2012

 

Тайлбар: Дээрх ном, гарын авлага материалуудыг сургуулийн номын сангаас авч,
уншиж судлах боломжтой. Сургуулийн номын сангийн цахим хаягаар дэлгэрэнгүй хайлт хийж,
хэрэгтэй ном, гарын авлага материалаа нэмэлтээр авч ашиглахыг зөвлөж байна. 

                      /Сургуулийн номын сангийн цахим  хаяг: 192.168.11.2 /

Оюутнуудын бие даан уншиж судлах, хичээлд ашиглах матералын жагсаалт

2013-09-23 21:32:53

 

"Мэдээллийн текнологи-3" хичээлийн хүрээнд оюутнуудын бие даан уншиж судлах ном, сурах бичиг, гарын авлагын жагсаалт 2013 он

  

1.      Хэрэглээний программуудын дасгал, Б.Амгаланбаяр

2.      Powerpoint 2010, П.Дэлгэржав, С.Оюунсүрэн / Зургаар тайлбарласан нүдээр ойлгох ном/

3.      Интернэт хэрэглээ, Б.Амгаланбаяр 2012 он

4.      Компьютер хэрэглэгчийн гарын авлага, О.Намнансүрэн, Ц.Дорнотуяа, 2010 он

5.      Компьютер, Б.Золзаяа, 2008

6.      Компьютер, интернет сүлжээний үндсэн нэр томъёоны англи-монгол товч тайлбар толь,  Эрхэс Б,  2004 он

7.      Компьютерийн өөрөө сурах бичиг /алхам алхмаар/, Болормаа Д, 2006 он

8.      Компьютерийн программчлал мэдээлэлзүйн англи-монгол нэвтэрхий тайлбар толь , Намсрай Х , 2004 он

9.      Интернэт түүнийг ашиглах нь, Нямжав Ц, 2010 он

10.    Компьютер засвар  Д. Насанжаргал. 2007

11.    Компьютер сурах Д. Насанжаргал

12.    Миний компьютер сэтгүүл 2004-2010 оны дугаарууд

13.    Компьютер таймс сэтгүүл 2005-2012 ны дугаарууд

 
Тайлбар: Дээрх ном, гарын авлага материалуудыг сургуулийн номын сангаас авч,
уншиж судлах боломжтой. Сургуулийн номын сангийн цахим хаягаар дэлгэрэнгүй хайлт хийж,
хэрэгтэй ном, гарын авлага материалаа нэмэлтээр авч ашиглахыг зөвлөж байна. 

                      /Сургуулийн номын сангийн цахим  хаяг: 192.168.11.2 /

 

Ангилал : МТМС-3 | Нийтлэсэн : admin | Уншисан (17) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Оюутнуудын бие даан уншиж судлах, хичээлд ашиглах матералын жагсаалт

2013-09-23 21:19:32

"Хэрэглээний программын сан-1" хичээлийн хүрээнд уншиж судлах ном, сурах бичиг, гарын авлагын жагсаалт 2013 он                                                          

1.      Хэрэглээний программуудын дасгал, Б.Амгаланбаяр

2.      Powerpoint 2010, П.Дэлгэржав, С.Оюунсүрэн / Зургаар тайлбарласан нүдээр ойлгох ном/

3.      Интернэт хэрэглээ, Б.Амгаланбаяр 2012 он

4.      Компьютер хэрэглэгчийн гарын авлага, О.Намнансүрэн, Ц.Дорнотуяа, 2010 он

5.      Компьютер, Б.Золзаяа, 2008

6.      Компьютер, интернет сүлжээний үндсэн нэр томъёоны англи-монгол товч тайлбар толь,  Эрхэс Б,  2004 он

7.      Компьютерийн өөрөө сурах бичиг /алхам алхмаар/, Болормаа Д, 2006 он

8.      Компьютерийн программчлал мэдээлэлзүйн англи-монгол нэвтэрхий тайлбар толь , Намсрай Х , 2004 он

9.      Интернэт түүнийг ашиглах нь, Нямжав Ц, 2010 он

10.  Компьютерт 10 хуруугаар бичих гарын авлага, Насанжаргал Д.  

11.  Компьютерийн сэтгүүл.MN 

12.  Миний компьютер сэтгүүл 2004-2010 оны дугаарууд

13.  Компьютер таймс сэтгүүл 2005-2012 ны дугаарууд

 
Тайлбар: Дээрх ном, гарын авлага материалуудыг сургуулийн номын сангаас авч,
уншиж судлах боломжтой. Сургуулийн номын сангийн цахим хаягаар дэлгэрэнгүй хайлт хийж,
хэрэгтэй ном, гарын авлага материалаа нэмэлтээр авч ашиглахыг зөвлөж байна. 

                      /Сургуулийн номын сангийн цахим  хаяг: 192.168.11.2 /

Ангилал : ХПС-1 | Нийтлэсэн : admin | Уншисан (3) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бүтээлч багш

2013-09-19 23:32:14

 

Бүтээлч багш


Баянхонгор аймгийн “Номун далай цогцолбор” сургуулийн зурагзүй технологийн багш Д.Бүжинлхамын туршлага 1994 онд УБИС-ийн Урлал техникийн факультетын Зураг хөдөлмөрийн ангийг төгссөнөөс хойш энэ сургуульд Бүжинлхам багш 17 жил ажиллаж байна. 
 
2003 онд МУБИС-д “Дүрслэх урлаг сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан, тэргүүлэх зэрэгтэй багш. Аймгийн Техник технологийн олимпиадын болон даамны аварга, улсын олимпиадын 4-р байрын шагналт, АБТА энэ багшийн шавь Цэвэгмид нь улсын олимпиадад 2 удаа 4-р байрт шалгарсан байна. 
 
Боловсролын шинэчлэлтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөрийг суралцагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан өөрчлөлт хийж, сургалтын үр дүнг улирал тутам тайлан үзэсгэлэн хэлбэрээр зохион байгуулж олны хүртээл болгодог.
 
Тухайн ангийн сурагчид бүлэг сэдэв үзэж дуусаад л бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулна. Тухайлбал: 10-р ангийн сурагчид монголын уламжлалт гар урлалын төрөл болох “зээгт наамал”, “үндэстэн ястны хувцас”-аар, 11-р ангийн сурагчид “зүү ороох хатгамал”-аар хийсэн хөөрөгний даалин, аяганы уут, “хэрээс хатгамал”, “шүрэн урлал”, “наамал” урлалаар хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, сургалтын үр дүндээ олны санаа бодлыг тусгана.
 “Цагаан сарнай” хувцас загвар дизайны тэмцээнийг аймгийн хэмжээнд жил болгон зохион байгуулж байна. Мэргэжлийн багш нар нэг баг болж хамтран ажиллаж, сүүлийн үеийн сургалтын арга технологийг сургалтдаа тогтмол ашигладаг.
 
Сургууль нь тэнхимийн зохион байгуулалттай ба Бүжинлхам багш мэргэжлийн багш нараар бүрдсэн тэнхимд эрхлэгчээр нь ажилладаг. Энэ тэнхимээс улсын 1 удаагийн аварга, 2 удаагийн дэд аварга багш Л.Банзрагч, улсын 2008 оны аварга багш П.Хүрэлбаатар нар төрөн гарсан нь тэнхимийн эрхлэгч Бүжинлхамын мэргэжлийн багш нараа зохион байгуулах авьяастай холбоотой.
 
Энэ сургуулийн 1-5-р ангийн бүх сурагчид компьютертой, 100 гаруй багш компьютероор хангагдсан, интернеттэй холбогдсон, багш хөгжлийн төв 

нь орчин үеийн сургалтын техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон нь төрөл бүрийн мэргэжлийн багш нар өөрийгөө хөгжүүлэх болон сургалтын орчноо тохижуулах хэрэгцээ шаардлага тулгарсан байна.  
 
Суралцагчид идэвхтэй, санаачилгатай ажиллахад сургалтын таатай орчин чухал гэж Бүжинлхам багш үздэг. Мэргэжлийн багш нар болон бусад мэргэжлийн багш нартай хамтран ажиллах, төсөлд хамрагдах, эцэг эх, ахмад багш нарын дэмжлэгийг авах замаар сургалтын таатай орчин бүрдүүлсэн нь бусад сургуулийн 

технологийн багш нарт авууштай туршлага юм.  
 
2007-2008 оны хичээлийн жилд БХХ-2 төслөөс мэргэжлийн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад зориулж, оёдол, үсчин, хоол боловсруулах, авто засвар, 
механик, мод, металл боловсруулах гэсэн 7 чиглэлийн тоног төхөөрөмж энэ сургуульд нийлүүлжээ.  
Мэргэжлийн чиг баримжаа олгох энэ сургалтад тухайлбал, 2007-2008 оны хичээлийн жилд 40 сурагч, 2008-2009 оны хичээлийн жилд 52 сурагч, 2009-2010 оны хичээлийн жилд 56 сурагч, 2010-2011 оны хичээлийн жилд 60 

сурагч хамрагдаж, энэхүү сургалтад хамрагдсан сурагчдын 80 гаруй хувь нь ШУТИС, МУБИС, Сэтгэмж, Зохиомж, СУИС зэрэг сургуулиудад элсэн суралцаж байна.  
 
Ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явагдах болсонтой уялдаж, оёдлын 10 машины нэг хэсгийг нь БХХ-2-оор, нөгөө нэг хэсгийг нь “Үр дүнд түргэн хүргэх” төслөөр авсан байна. Эцэг эхчүүд кабинетын болон бэлтгэл өрөөний дотоод засвар, засал чимэглэл хийж, таазыг лампирдаж, гэрэл тавьж, хөшиг, чүль, ханын шүүгээ, сэтгүүлийн ширээ өгсөн байна. Энэ сургуулийн төрөл бүрийн мэргэжлийн ахмад багш нар кабинетын 6 ширхэг самбар, 8 ширээний мөнгийг нь гаргаж, сургуулийнхаа технологийн эрэгтэй багш нараар хийлгэж, индүүний тавиур, том толь зэргийг Бүжинлхам багшийн кабинетэд нь өгчээ.
 
 
Хов хоосон кабинет аваад ийм болгосон нь Бүжинлхам багшийн өөрийн нь бүтээлч үйл ажиллагаа, бусадтай хамтарч ажилладгийн үлгэр дууриалал, багшлах ажилдаа судлаачийн үүднээс ханддагийн илрэл юм.  Ээлжит хичээл дээрх багш, сурагчийн оролцоогоор хичээлийн чанарыг үнэлдэг, эцэг эх, олон нийтийн оролцооны үндсэн дээр сургууль, багш нь хөгждөг энэ үед Бүжинлхам багшийн туршлага бусдад санаа авууштай.
 
/Эх сурвалж. www.esurgalt.mn. Доктор, дэд профессор Г. Чулуунаа /
 
Ангилал : Оюутны хөгжил | Нийтлэсэн : admin | Уншисан (40) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 >